3. Захиалга хийх, захиалга баталгаажих, цуцлах хугацаа
- Захиалга авах хугацаа:
- Хэрэглэгч Mild.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
- Хэрэглэгч нь зөвхөн цахимаар худалдан авалт хийх бөгөөд, зөвлөгөө болон туслалцааг утас, чат, и-мэйлээр авах боломжтой.
- Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
- Хэрэглэгч нь захиалга хийсэн даруйдаа зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажина.
- Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.
- Хэрэглэгч төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд “Майлд Косметикс” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
- Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.
- Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
- Mild.mn цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
- Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрт хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл илгээнэ.
- Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хот дотор ажлын өдрүүдэд хүргэх хугацаа 24-72 цаг.
- Амралтын бүтэнсайнд хүргэлт хийгддэггүй.
- Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, гэнэтийн хөл хорио, хэрэглэгчийн бараа авах хугацаа өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах боломжтой.
- НӨАТ-ын цахим баримт илгээх тухай
- Захиалгын и-баримт нь захиалгатай хамт хүргэгдэнэ.
- Mild хэтэвчээр хийсэн захиалгад и-баримт илгээгдэхгүй болно.
- Дээрх нөхцөлүүд нь хувь хүн болон байгууллагын НӨАТ-ын цахим баримтад хамааралтай болно.