Яагаад зовхины тос хэрэглэдэг вэ?

G

Нүдний эргэн тойрны арьс нь эмзэг, хуурайшилтад илүү өртөмтгий байдаг ба хөгшрөлийг хамгийн түрүүнд илтгэдэг. Нүдээ додийлгож харах, нүдний байнгын төрөл бүрийн хөдөлгөөн нь нүдний эргэн тойронд зураас, үрчлээ үүсгэлтийг эрчимжүүлдэг бөгөөд нүдэнд доор цэлх үүсэх, нүд хавагнах, нүдэнд доор хар үүсгэдэг. Харин зовхины тос нь эдгээр асуудлыг шийдэх гарц юм. 
Бүсгүйчүүл бид зовхио өдөржин будгаар дардаг тэгээд орой нь түүнийгээ арилгах гэж мөн л их ачаалал өгдөг. Тиймээс арьсны гоо сайхны мэргэжилтнүүд зовхины тосонд ихээхэн ач холбогдол өгдөг байна. 

 

Хэрэглээ: Ихэнх эмэгтэйчүүд зовхины тосыг нас ахисан хойноо хэрэглэх хэрэгтэй гэж үздэг. Энэ нь буруу ойлголт юм. Үнэндээ зовхины тосыг нүүрээ будаж эхэлсэн цагаас хойш тогтмол хэрэглэх шаардлагатай. Ерөнхийдөө 20 наснаас эхэлж зовхины тос хэрэглэх хэрэгтэй. Мэдээж нас насны ангиллаар өөр өөр үйлчилгээтэй тосыг сонгох нь зөв юм. Нас ахих тусам арьсны коллаген багасаж мөн нарны хэт туяанаас болж нүдний эргэн тойронд зураас, үрчлээ үүсдэг. Коллаген нь арьсны уян хатан байдлыг сайжруулдаг бодис юм. Нүүрний тосны судалгаануудаас харвал витамин С, пептид бодисууд болон ретинол нь коллагеныг эрчимжүүлэгч бодисууд бөгөөд церамид, гиулароны хүчил нь мөн адил үр нөлөөтэй юм. Эдгээр бодисууд нь арьсны чийгшлийг хадгалж, арьсны уян хатан байдлыг сайжруулдаг чийгшүүлэгч бодисууд юм. Мөн нэг бүтээгдэхүүнийг 6 сараас илүү хугацаанд хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь хүний бие мах бодь аливаа зүйлд дасахдаа хурдан болохоор янз бүрийн үйлчилгээтэй тосыг сөөлжлөн хэрэглэхийг зөвлөж байна.

Зовхины тосыг өдөр тутам хэрэглэснээр илүү үр дүнтэй. Ингэхдээ нүдний төвгөр ясыг тойруулан цэг хэлбэртэйгээр тосоо түрхээд ядам хуруугаараа жигд тараана. Нүдэндээ хэт ойртуулахгүйгээр 5 мм-ийн зайтай түрхэх хэрэгтэй. Зовхины тосыг тоник, эссэнцээ түрхсэний дараа, тосоо түрхэхээсээ өмнө хэрэглээрэй. Дээр хэлсэнчлэн тогтмол зовхины тос хэрэглэдэг хүн бусад хүмүүсээс 10 насаар залуу харагддаг гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргажээ. Хүний арьсанд алдагдсан эд эсийг сайн бүтээгдэхүүний ачаар тогтмол нөхөн төлжүүлэх нь мэс ажилбар хийлгэснээс хамаагүй илүү үр дүнтэй байдаг байна. Тэгээд эцэст нь нарны шил тогтмол зүүж, дотроосоо ус сайн ууж арьсаа хамгаалаарай охидоо...

Бусад нийтлэлүүд