Цагаан будааны ид шид

G

Бид өдөр тутамынхаа хоол хүнсэндээ цагаан будааг хэрэглэдэг хирнээ гоо сайхны бүтээгдэхүүнд цагаан будааны найрлага орц ямар үүрэгтэй, ямар ач тустай юунд илүү сайн гэдгийг тэр бүр мэддэггүй. Будааны ид шид ач тустай чанаруудыг Азийн орнууд тэр дундаа Япон Солонгосын бүсгүйчүүд андахгүй.

Цагаан будааг хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна арьс үс арчилгааныхаа гол бүтээгдэхүүн болгон хэрэглэдэг. Учир нь цагаан будаанд В С Е зэрэг амин дэм эрдэс ихээр агуулагддаг. Цагаан будаа нь нүхжилтийг багасгаж арьсыг зөөлрүүлэн өнгөлөг болгодог ба арьсыг нарнаас хамгаалдаг бас цайруулах үйлчилгээтэй. Ихэнх цайруулах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнд цагаан будааны найрлага тодорхой хэмжээгээр орсон байдаг. Арьсыг цочроож гэмтээхгүй маш зөөлнөөр чийгшүүлж цайруулж өгдөг ид шидтэй. Цагаан будааны найрлага орсон гоо сайхны бүтээгдэхүүнээр арьсаа тогтмол арчиж цэвэрлэснээр арьс дээд зэргийн чийгшлээр хангагдаж илүү чанга торгомсог зөөлөн болох болно. Ингээд та бүхэндээ Японы гоо сайхны бүтээгдэхүүн Момотани-г танилцуулж байна. 

Бусад нийтлэлүүд